2022.10.06
Монгол Улсын ХЭҮК Олон улсын Хүний эрхийн байгууллагуудын сүлжээг чадавхжуулахад хувь нэмрээ оруулав
Ази-Номхон далайн бүс нутгийн Хүний эрхийн байгууллагуудын чуулганаас 2022 оны 10 дугаар сарын 04-нөөс 13-ны өдрүүдэд Туркменистан улсын Омбудсмений албаны чадавхыг үнэлэх ажлыг хэрэгжүүлж байна.
Энэ ажлын хүрээнд тус албаны чадавх, үйл ажиллагааг нь хэрхэн сайжруулах талаар тодорхойлон, албан хаагчдын чадавхыг хөгжүүлэх, дотоод үйл ажиллагааг нь үр дүнтэй бөгөөд үр ашигтай болгох талаар стратеги, арга хэмжээг санал болгох юм.
Чадавхыг үнэлэх ажил нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Хүний эрхийн Дээд Комиссарын Газар, Ази-Номхон далайн бүс нутгийн Хүний эрхийн байгууллагуудын чуулган хамтран хэрэгжүүлж буй хүний эрхийн үндэсний хүчирхэг, үр дүнтэй байгууллагуудыг бий болгох зорилготой “Чадавхыг үнэлэх төсөл”-ийн дагуу хэрэгжүүлж буй ажил юм.
Уг төслийн багт Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, Хууль зүйн ухааны доктор Г.Нарантуяа шинжээчээр багтан, Туркменистан Улсын нийслэл Душанбе хотноо ажиллаж байна.
Дашрамд дурдахад, Туркменистан улсын Омбудсмений алба нь 2017 онд байгуулагдсан байгууллага юм.