Их, дээд сургууль болон ЕБС-ийн дотуур байрны нөхцөл байдлаар БШУ-ны дэд сайд Г.Ганбаяртай санал солилцлоо
2022.10.03

Их, дээд сургууль болон ЕБС-ийн дотуур байрны нөхцөл байдлаар БШУ-ны дэд сайд Г.Ганбаяртай санал солилцлоо

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан, Боловсрол шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаярыг 2022 оны 09 дүгээр сарын 30-нд хүлээн авч уулзлаа. Уулзалтад Комиссын гишүүн Б.Сүнжид, Х.Мөнхзул болон БШУЯ-ны Дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын удирдлага зохицуулалтын газрын дарга Х.Тамир нар оролцлоо.


Уулзалтаар ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургуулийн дотуур байрны нөхцөл байдал, дотуур байранд сууж буй сурагч, оюутнуудад тулгамдаж буй асуудал зэрэг асуудлын хүрээнд санал солилцов.


Ташрамд дурдахад, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос "Их, дээд сургуулийн оюутан залуусын бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн хэрэгжилт” судалгааг Монголд анх удаагаа хийж байна. ХЭҮК-оос уг үйл ажиллагаандаа МУИС, СУИС, АШУИС, ШУТИС, ХААИС зэрэг Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 10 хүртэлх их, дээд сургууль Ховд, Завхан, Орхон, Дархан-Уул, Дорнод, Архангай аймаг дахь их, дээд сургуулийг хамруулсан болно.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn