"Залуучуудын манлайллын чуулган" болж байна
2022.10.06

"Залуучуудын манлайллын чуулган" болж байна

Монголын Тусгай олимпын хороо /МТОХ/-ноос 10 дугаар сарын 5, 6-нд Улаанбаатар хотноо “Залуучуудын манлайллын чуулган - 2022”-ыг зохион байгуулж  байна.

Энэ чуулганд Улсын их хурлын гишүүн, Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ оролцлоо. Монгол Улсын засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан зорилт, Засгийн газраас дэвшүүлсэн БТС-ыг иргэдэд эрүүл идэвхитэй амьдралын хэв маяг, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх, тэгш боломж, оролцоо, нийгэмд эерэг хандлага, эерэг нөлөөллийн үйл ажиллагааг манлайлах бодлогыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм. 

Тэрээр “Залуучуудын манлайллын чуулган-2022” оролцож буй баг, тамирчид, залууст ЗГ-ын дэвшүүлсэн бодлогын талаар санал, бодлоо хуваалцсан юм.

Монголын Тусгай олимпын хороо нь 2013 онд байгуулагдсан. 3000 орчим оюуны ялгаатай хөгжилтэй тамирчид, 200 гаруй багш-дасгалжуулагч, 300 сайн дурын ажилтнуудыг эгнээндээ багтаасан төрийн бус байгууллага юм. Уг байгууллагаас энэхүү чуулганыг анх удаа зохион байгуулж байна.