2022.09.20
Нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны төрийн тамгыг гардууллаа
Намрын тэргүүн сарын шинийн 25-ны морин цагт Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын сайд, Олимп, Нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны төрийн тамгыг гардуулан өгч амжилт хүслээ.
Монгол Улсад олимп, нийтийн биеийн тамир, эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, 2024 оны Парисын Олимп болон тив, олон улс, дэлхийн аваргын тэмцээнд оролцох Монгол тамирчдын бэлтгэх ажилд хичээнгүйлэн зүтгэхээ илэрхийлж байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn