2022.10.05
Стандарт, хэмжил зүйн газарт ажиллалаа
Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан орлогч дарга Ж.Сандагсүрэн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан болон яамдын дэд сайд нар, холбогдох байгууллагын удирдлагуудтай Стандарт, хэмжил зүйн газарт ажиллалаа.
Шадар сайд С.Амарсайхан “Стандартгүйгээр улс орны хөгжлийн тухай ярих аргагүй. Стандарт гэдэг бол шинжлэх ухаанд суурилсан хөгжил юм. Улс орны хөгжлийн гол шалгуур, хүн амын амьдралын чанарыг сайжруулах үндэс нь стандарт юм гэдгийг олон нийтэд сурталчлан таниулахаас эхлээд төрийн болон төрийн бус байгууллагууд стандартыг үйл ажиллагааныхаа луужин болгох цаг хэдийн болсон” гэдгийг тодотголоо.
Мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын сайд Д.Амарбаясгалан эрүүл аюулгүй орчинд амьдрах суурь нөхцөлийг хангадаг стандарт, тохирлын үнэлгээ, хэмжил зүйн хяналтын тогтолцоог өөрчлөх шаардлагатайг онцолсон юм.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn