2022.10.05
Дөрвөн байршилд төмөр зам доогуур авто замын нүхэн гарц барина
“Улаанбаатар хотын дөрвөн байршилд төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төсөл”-ийн ажлын зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээнд гарын үсэг зурлаа.
Тус төсөл нь БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төслийн хүрээнд хэрэгжих юм.
Нүхэн гарцуудыг дараах дөрвөн байршилд хэрэгжүүлнэ.
Үүнд:
- Сонгинохайрхан дүүрэг, Таван шарын төмөр замын гармын баруун талын нүхэн гарц.
- Сонгинохайрхан дүүрэг, Геологийн төв лабораторийн уулзвар.
- Баянгол дүүрэг, Хермес төвийн урд, төмөр замын зоорины урд нүхэн гарц.
- Нарны зам болон Их хүрээний гудамжны уулзварын нүхэн гарц.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn