Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль шинэ дотуур байртай боллоо
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Нийлс Аннен нар холбогдох төлөөллийн хамт Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуульд ажиллалаа.
Тус сургууль нь Монголын ашигт малтмалын салбарт мэргэшсэн инженерүүдийг бэлтгэдэг. 370 гаруй оюутантай, 69 багш, ажилтантай. Төгсөгчид нь 100 хувь ажлын байраар хангагддаг бөгөөд дотоод, гадаадын ашигт малтмал, уул уурхайн компаниудад ажилладаг.
Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд томоохон төсөл ашиглалтад ороход инженерүүдийн эрэлт хэрэгцээг хангахад уг сургууль хувь нэмрээ оруулах юм. Мөн Герман дахь түнш их, дээд сургуулиудтай хамтарч олон улсын шинжлэх ухааны туршлага, орчин үеийн академик стандартыг нэвтрүүлэхээс гадна оюутнуудын суралцах орчин нөхцөлийг сайжруулахад анхаарч ажилладаг байна.
Сургуулийн хувьд 3 тэнхим, шинжлэх ухааны 8 лаборатори, 3 кампустай. Үүний нэг болох 360 гаруй ор бүхий хүчин чадалтай дотуур байртай боллоо. Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтээр Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийг өнөөдөр ашиглалтад орууллаа.
Түүнчлэн хоёр талын уулзалтын үеэр Германы тал манай улсад олгодог хөгжлийн дэмжлэгийг үргэлжлүүлэн олгохоор болов. Ингэснээр өмнө нь хэрэгжүүлж байсан төслүүдийг үргэлжлүүлэх боломжтой болж байгаа юм. Мөн өдөр талууд оюутнуудтай уулзаж, тэдний санал бодлыг сонсон харилцан ярилцлаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn