2022.09.28
Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөг Ажлын хороодоор хэлэлцэж байна
Нийслэлийн ИТХ-ын Ажлын хороодоор Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөг хэлэлцлээ.
Төлөвлөгөөнд хүний хөгжлийн бодлого, эдийн засгийн бодлого, засаглалын бодлого, ногоон хөгжлийн бодлого, Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого, Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах бодлого гэсэн 6 бүлэг, 21 зорилт, 432 арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгажээ. Нийслэлийн ИТХ-ын Ажлын хороодоос гадна уг төлөвлөгөөг ээлжит бус хуралдаанаар хэлэлцэн, батална. Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан ээлжит бус VIII хуралдааныг энэ сарын 29 буюу маргааш хуралдуулах захирамжийг гаргасан билээ.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn