2022.09.23
Монгол Францын хамтын ажиллагаа бизнесийн түвшинд идэвхжин хөгжиж байна
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Монгол Улс дахь Франц Улсын Элчин сайд Сэбастиен Сүрүнийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хоёр орны хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа, ирэх 10-р сард Франц Улсын Клермон-Ферран хотноо 31 дэх жилдээ уламжлал болон зохион байгуулах мал аж ахуйн олон улсын үзэсгэлэнд Монгол Улс 2022 оны “Хүндэт зочин орон”-оор оролцох бэлтгэл ажлын талаар ярилцсан юм.
Монгол-Францын хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд бизнесийн түвшинд идэвхижин ялангуяа мах, сүүний чиглэлийн эрчимжсэн фермийн аж ахуйн технологийг нутагшуулах, малын үүлдэр угсааг сайжруулах, мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагаа өргөжүүлэх чиглэлд хөгжиж байна.