Баянгол дүүргийн ерөнхий боловсролын сургуулиуд компьютер, техникийн хэрэгсэлтэй боллоо
2022.09.19

Баянгол дүүргийн ерөнхий боловсролын сургуулиуд компьютер, техникийн хэрэгсэлтэй боллоо

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Баянгол дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад компьютер, техникийн тоног төхөөрөмж гардуулан өглөө.

Тухайлбал, сургуулиудын үүдэнд байрлуулах том лед дэлгэц, сургууль бүрт 10-20 ширхэг компьютер, анги бүрт шилэн самбар, сургалтын иж бүрэн цахим программаар хангасан байна. 

Тэрээр шинэ сайдын үүрэгт ажил авсан учраас хичээлийн нээлтийн үеэр нь очиж чадаагүй. Тиймээс өнөөдөр зарим сургууль дээр очиж багш, сурагчидтай уулзлаа.

Дүүргээс сонгогдсон гишүүний хувьд боловсролын салбарынхныхаа тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийн төлөө хамтран ажиллах болно гэдгийг тэрээр онцолсон юм.