
2022.08.23
“Бичил ой-Соёл амралтын бүс”-тэй болно
Баянгол дүүргийн 22-дугаар хороонд нийслэлийг бүхэлд нь харж болохуйц өндөрлөг хэсэг бий. Дээрх өндөрлөгт “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ногоон байгууламж, тохижилт бүхий “Бичил ой-Соёл амралтын бүс”-ийг бий болгохоор шийдвэрлэсэн.
Тус өндөрлөг нь нийт 9 га газрыг хамрах бөгөөд талбайн 50 хувьд нь 10 төрлийн 5000 орчим мод тарьж ургуулах бол 30 хувьд нь тоглоомын талбай, орчны тохижилтын ажлыг хийнэ. Мөн 5 км орчим явган зам, хөл бөмбөг, сагсан бөмбөг, теннисний талбай байгуулахаас гадна хүүхдийн тоглоомын талбай, соёл үйлчилгээний барилга, авто машины зогсоол бүхий цогц бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөөд байна.