1400 мкв гаруй талбайд тохижилтын ажил хийжээ
2022.08.25

1400 мкв гаруй талбайд тохижилтын ажил хийжээ

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай 18 дугаар хорооны ажлын албаныхантай уулзаж, тус хорооны газар чөлөөлсөн талбайн тохижилтын гүйцэтгэл, явцтай танилцан ажиллалаа.

Энэ үеэр тус хорооны иргэдтэй хамгийн ойр ажилладаг хэсгийн ахлагчид иргэдээс хог тээвэрлэлт болон 2022-2023 оны хичээлийн жил эхэлж буйтай холбоотой иргэдийн шилжилт хөдөлгөөн, Таван шар орчмын дахин төлөвлөлт, автобусны буудал орчмын зорчих хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зэрэг асуудлуудаар санал хүсэлт их ирж байгааг хэлж байв.

Тухайн асуудлуудыг шийдвэрлэхээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид Нийслэл, дүүргийн хэмжээнд зохион байгуулах бодлогын шийдлүүдийг тайлбарлан, иргэдтэй хамгийн ойр ажилладаг хорооны ажлын албаныхан бүгд нэгдмэл мэдээлэлтэй байж иргэдэд үнэн зөв мэдээлэл хүргэн, хүнд суртал, чирэгдэл, ёс зүйн доголдол гаргахгүй үйлчлэх хэрэгтэйг уламжиллаа.

Мөн тус хорооны  15-р байрны баруун хойно, замын эсрэг талд нийт 49 ширхэг тоосгон гараашийг буулгаж, 1400 мкв гаруй талбайг чөлөөлсөн.
Тус талбайд авто зогсоол байгуулах ажил бүрэн дууслаа. Цаашид хэд хэдэн газарт газар чөлөөлөлтийн ажил үргэлжилж иргэдийн ая тухтай амьдрах орчны тохижилт хийх юм.