СХД-ийн 18-р хороонд зөвшөөрөлгүй барьсан 45 ширхэг гараашийг буулгана
2022.08.16

СХД-ийн 18-р хороонд зөвшөөрөлгүй барьсан 45 ширхэг гараашийг буулгана

Нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй байршуулсан контейнер, сэндвич, төмөр болон тоосго, блокон гараашийг чөлөөлөх ажил үргэлжилж байгаа билээ.

Тухайлбал, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүйгээр газар ашиглаж байсан 45 ширхэг гараашийг чөлөөлөх ажил наймдугаар сарын 18-ны өдөр эхлэх гэж байна. 

Энэхүү чөлөөлсөн талбайд Нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар тохижилтын ажил хийх юм.