“Манлайлагч 20” багш шалгарлаа
УИХ-ын гишүүн С.Бямбацогт жил бүр элсэлтийн ерөнхий шалгалтад сурагчдаа амжилттай сайн бэлтгэн оролцуулж манлайлсан багш нарыг тодруулдаг уламжлалтай билээ.
Элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгөх нь тухайн сурагчийг бэлдэж буй багшийн ур чадвар, мэдлэг, хичээл, зүтгэлээс ихээхэн хамаардаг. Энэ жилийн хувьд Ховд аймгаас "Манлайлагч 20 багш" тодорсон байна. Тэднийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн хамт хүлээн авч уулзаж, батламж гардууллаа.
Мөн Боловсролын Ерөнхий Газартай хамтарч заах арга зүйн сургалтад хамруулж, шилдэг сургалттай “Шинэ эрин” сургуульд туршлага судлах ажлыг зохион байгуулжээ. "Манлайлагч 20 багш" нар Байгаль далайд амрах эрхийн бичгээр мөн шагнуулсан байна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Боловсролд хийсэн хөрөнгө оруулалт алгуур хэдий ч хамгийн бодитой үр өгөөжөө өгч, өндөр үр дүн гардаг. Мэдлэгтэй, чадвартай, төлөвшилтэй иргэдтэй хөгжсөн Монгол улс болоход багш нарын үүрэг оролцоо, сэтгэл зүтгэл хамгийн чухал. Тиймээс хүний хөгжлийн эх булаг, хүүхэд залуусын ирээдүйн амьдралын луужин болсон багш нараа үргэлж дэмжих болно" гэсэн юм.
Холбоотой мэдээ
2024.12.23
2024.12.18
2024.12.11