2022.07.25
Ховд аймгаас Монгол улсын гавьяат багш төрлөө
Салбар, салбартаа олон жил тууштай, үр бүтээлтэй ажилласнаа үнэлүүлэн Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигааар төрийн дээд одон медаль хүртсэнийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт гардууллаа.
Энэ дундаас Монгол улсын гавьяат багш цол тэмдгээр Баасанхүү овогтой Шоовдой энгэрээ мялаасан юм. Тэрээр боловсролын салбарт 45 жил тасралтгүй ажиллаж, 5000 гаруй шавьд хичээл зааж эрдмийн замд хөтлөн, нэгэн насаа ардын хүүхдийн төлөө зориулсан ачтан билээ.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 92 настай Ц.Цэенхорлоо, Алтан гадас одонгоор төрийн үйлчилгээний байгууллагад насаараа ажилласан Д.Уранбилэг нар шагнуулсан байна. Мөн Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн медалиар төр нийгмийн зүтгэлтэн буурай нар энгэрээ мялаалаа.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Номын цагаан буяныг түгээн дэлгэрүүлж, Эрдмийн гэгээн үйлсийг өрнүүн дэлгэрүүлсэн Б.Шоовдой танд болон шагнал авсан нийт ахмадууддаа нутгийн иргэдийн өмнөөс халуун баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.