Англи хэлний зуны эрчимжүүлсэн сургалтад 517 багш хамрагдаж байна
2022.07.26

Англи хэлний зуны эрчимжүүлсэн сургалтад 517 багш хамрагдаж байна

Монгол Улсын Засгийн Газрын 2021 оны "Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих арга хэмжээний тухай" 372 дугаар тогтоол, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/145 дугаар тушаалаар баталсан “Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөө” (2022-2023)-ний дагуу "Англи хэлний зуны эрчимжүүлсэн сургалт" 07дугаар сарын 25-ны өдрөөс эхэллээ.

Энэхүү сургалтад нийт 18 аймаг, 3 дүүргийн багш нар хамрагдаж байгаа юм.