Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан, бөхийн барилдаан, сур, шагайн харвааны дүрмийг тус тус баталлаа
Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны зургаадугаар сарын 29-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа “Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл арга зүйн төв” болон “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт”-ийг нэгтгэн, “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт” болгон өөрчлөн зохион байгууллаа.
· Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх Үндэсний хорооны ажиллах журмыг баталлаа.
· Үндэсний их баяр наадмын тухай хуулийг үндэслэн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дүрэм болон Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан, бөхийн барилдаан, сур, шагайн харвааны дүрмийг тус тус баталлаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn