УИХ-ын гишүүн Н.Наранбаатар шинэ музейн үйл ажиллагаатай танилцлаа
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар тойрогтоо ажиллах үеэрээ шинэ байгуулагдсан музейн үйл ажиллагаатай танилцлаа.
Тэрбээр "Уг нь анх хүүхдүүдэд зориулсан шинжлэх ухаан, танин мэдэхүйн танхимтай байхаар бодож байсан юм. Гэхдээ яваандаа болох биз ээ. Энэ 3 бүсгүй бол шинэ музейтэй болох ажлын санал гаргах, зураг төсөв хийлгэх, хөрөнгө төсөв шийдэх, барилгын ажил, яам тамга, дэглэлт тохижилт, нээлт гээд олон ажлуудыг хийхэд хүчин зүтгэсэн улсуудын нэг. Санхүүжилтийг бүрэн шийдсэн Оюу толгой ХХК-ийн хамт олонд талархаад баршгүй. Түүний дотор тухайн үед ажиллаж байсан Ш.Байгальмаа захирлын нөлөө их байсан. Мөн Аглут ХХК-ийн хамт олон сайхан бүтээн байгуулалтыг сүндэрлүүлжээ. Энэхүү бүтээн байгуулалт бол уул уурхай, орон нутгийн хамтын ажиллагааны нэгэн тод жишээ юм" гэлээ.
Сэтгүүлч
Сэтгүүлч Э.Намуунцэцэг namuunaa@vip76.mn