Даланзадгад сумын ЕБС-ийн 8 багш магистрын зэргээ хамгааллаа
2022.06.27

Даланзадгад сумын ЕБС-ийн 8 багш магистрын зэргээ хамгааллаа

2016-2020 онд хэрэгжсэн аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Бид хамтдаа” хөтөлбөрийн хүрээнд аймгийнхаа багш нарыг Монгол улсын Боловсролын их сургуулийн магистрын хөтөлбөрт суралцахад төлбөрийн 50 хувь болох нэг сая төгрөгөөр санхүүжүүлж оюуны хөрөнгө оруулалт хийж дэмжлэг үзүүлсэн.

Өмнөговь аймгийн нийт 180 багш суралцаж байгаагаас одоогийн байдлаар 100 гаруй багш төгсөж магистрын зэргээ хамгаалаад байгаа юм. Улсын их хурлын гишүүн Н.Наранбаатар өөрийн тойрогтоо ажиллах үедээ Даланзадгад сумын багш нарын төлөөлөл болох 8 багшид магистрын ромбо, дипломыг гардууллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Э.Намуунаа namuunaa@vip76.mn