Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар болон Нийгмийн халамжийн газрыг нэгтгэж Хөдөлмөр, нийгмийн халамжийн газар болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны зургадугаар сарын 15-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Төрийн хэмнэлтийн тухай хуульд заасны дагуу Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар болон Нийгмийн халамжийн газрыг нэгтгэж Хөдөлмөр, нийгмийн халамжийн газар болголоо.
· Мандалговь-Даланзадгад чиглэлийн 305,1 км автозамд гарсан эвдрэлийг засварлах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад шаардагдах 3,4 тэрбум төгрөгийг шийдвэрлэх арга хэмжээ авахыг “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Батбаатар, гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нарт даалгалаа.
· Хэрэглэгчдийг эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангах зорилгоор эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажилд шаардлагатай сэлбэг материал, тоног төхөөрөмжийг гадаад улсаас татан авах чиглэлээр БНХАУ-ын холбогдох байгууллагуудад уламжлан ажиллахыг Гадаад харилцааны сайдад, тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулан ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайдад үүрэг болголоо.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn