С.Одонтуяа: Манай эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоо устах түвшинд хүрчихсэн байна
УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа:
- Монгол улс зах зээлийн нийгэмд шилжээд 30 орчим жил болж байна. Гэвч эдийн засгийн бүтцийг ажиглахад хувийн хэвшлийн гүйцэтгэх орон зай маш бага болсон байна. Өөрөөр хэлбэл төр бүх бизнесийг булаасан байна.
- Төсвийн 90 гаруй хувийг уул уурхай салбар бүрдүүлж байна. Тэр дундаа Эрдэнэт болон Эрдэнэс Тавантолгой гэдэг хоёрхон компани улсын төсвийг бүрдүүлж байна. Энэ нь бусад ААН-үүд манай улсын эдийн засагт төдийлөн оролцоогүй байна гэсэн үг. Бараг устах түвшинд хүрсэн байна.
- 2019 онд төрийн өмчит компаниуд төсөв 9,7 их наядын орлого оруулж, 7,6 их наядын зарлага гаргаж, 4,2 их наядын өртэй болсон байна. Монгол Улсын хөрөнгө хаашаа орж байгааг энэ гурван тоо харуулж байна. Өнөөдрийн байдлаар төрийн өмчид компаниудын нийт өр нь 40 их наяд болчихож. Энэ нь ДНБ нэмэгдэхгүй байх суурь шалтгаан. Хоёр, гуравхан компани ашигтай ажиллаж бусад нь зөвхөн өр үйлдвэрлэж байгаа, тиймээс яаралтай төрийн өмчийн компаниудыг хувьчлах ёстой.