УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг улс төрийн намын тогтолцооны шинэчлэлийн асуудлаар лекц уншлаа
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг ХБНГУ-ын Фридрих Эбертийн сангийн дэмжлэгтэй явагдаж буй салбар бүрийн төлөөлөл болсон 50 залуу эмэгтэй улс төрчдийн сургалтад Улс төрийн намын тогтолцооны шинэчлэлийн асуудлаар лекц уншлаа.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Монголын улс төрийн тогтолцоог шинэчлэх нэг том салбар бол улс төрийн нам, намын санхүүжилт юм. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу улс төрийн намууд дотоод ардчилалтай, үндэсний хэмжээнд бодлогын үйл ажиллагаа явуулдаг, намын санхүүжилт ил тод, ард түмэнд нээлттэй болон өөрчлөгдөх ёстой.
Мөн улс төрийн намууд нь ард түмний улс төрийн хүсэл зоригийг илэрхийлэгч, төр ард түмний хооронд холбоо харилцаа үүсгэх, улс төрийн боловсрол, оролцоог дэмжих, эмэгтэйчүүд, залуус, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтөд оролцох, сонгуульд нэр дэвшүүлэн шударгаар өрсөлдөх зэрэг үүргийг хэрэгжүүлдэг болно.
Холбоотой мэдээ
2024.05.17
2024.05.16
2024.05.09