Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийн оюутнууд ажлын байртай төгслөө
2022.05.24

Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийн оюутнууд ажлын байртай төгслөө

Тус сургууль нь хөдөлмөрийн эдийг засаг, нийгмийн халамж, хангамж, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэнд, хөдөлмөрийн эрх зүй, санхүүгийн менежмент, нягтлаг бодох бүртгэл, бизнесийн эдийн засаг, хүний нөөцийн менежмент гэсэн мэргэжлээр өдрийн болон эчнээ ангид бакалавр, магистрын мэргэжилтэн бэлтгэдэг билээ.

 

Мөнгөн хонхны баярын нээлтийн үеэр ХНХДС-ийн захирал Г.Баярмаа “Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг хангасан хөдөлмөрийн болон бизнесийн эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр, магистр, докторын зэрэгтэй чадварлаг боловсон хүчин бэлтгэх үндсэн зорилготой сургууль маань МҮЭ-ийн холбооны санаачлагаар 1993 онд байгуулагдаж өдгөө Увс, Дорноговь аймагт салбар сургуулиудтай болон өргөжсөн. 2004, 2011 онуудад I, II дахь шатны магадлан итгэмжлэл, 2026 он хүртэл III дахь шатны магадлан итгэмжлэлд хамрагдсан ба манай сургуулийн төгсөгч нар бүгд ажлын байртай сургуулиа төгсөж байгаа гэдгийг онцлон хэлэхэд таатай байна” гэлээ.