2022.05.18

Б.Жаргалмаа: Гэм буруугүй бага насны хүүхдүүд хорих ангид өсөж, бойжиж байгаа энэ тогтолцоог өөрчлөх цаг болсон

УИХ дахь эмэгтэй гишүүд хүүхдийн эрхийн асуудалд анхаарч хамтран ажиллаж байна. Гишүүдийн зүгээс Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль болон Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл 2021 онд өргөн барьсан. Энэ хаврын чуулганаар хэлэлцэх дээрх хуулийн төсөлд трдорхой асуудалд нэмэлт өөрчлөлт тусгуулахаар эмэгтэй гишүүд байр сууриа илэрхийлсээр байгаа.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа Эмэгтэйчүүдийн хорих ангид ээжийнхээ хамт нярай хүүхдүүд хоригдож байна. Хууль эрх зүйн зохицуулалт хийх замаар энэ байдлыг зайлшгүй өөрчлөх шаардлагатай хэмээн байр Байнгын хорооны хуралдаан дээр байр сууриа илэрхийллээ.

Тэрээр, энэ сарын 16-нд ШШГЕГ-ын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги буюу бидний хэлж заншсанаар эмэгтэйчүүдийн хорих ангийн үйл ажиллагаа, хоригдож буй иргэдийн нөхцөл байдалтай Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоогийн хамт танилцсан. 

Өнөөдрийн байдлаар ШШГЕГ-ын харьяа 407 дугаар  198 ялтан ял эдэлж байгаагаас 195 эмэгтэй, 3 эрэгтэй. 3 эмэгтэй 0-2 насны дөрвөн хүүхдийн хамт энд хоригдож байна. 

Манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн жирэмсэн эмэгтэй, 3 хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 2 жил хугацаагаар хойшлуулж болдог.

Бусад тохиолдолд жирэмсэн эхэд ялыг нь эдлүүлж, дөнгөж төрсөн нярай хорих ангийн орчинд ээжийн хамт өсөж, бойждог. Хэдийгээр хүүхэд ээжтэйгээ хамт байх эрхтэй ч, энэ хүүхдүүд ямар ч гэм буруугүй атал хорих ангид өсөж, бойжно гэдэг  харамсалтай юм.  Иймд энэ тогтолцоог засаж, эдгээр хүүхдийн орчин нөхцөлийг онцгой анхаарах учиртай гэдгээ Б.Жаргалмаа гишүүн илэрхийлж байгаа юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn