2022.05.19
Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга намуудын төлөөлөлтэй мод тарилаа
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр улс төрийн намуудын төлөөлөлтэй мод тарилаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд улс төрийн намууд болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл хоёр дахь удаагаа “Баянгол Агро парк”-д мод тарьж байгаа нь энэ юм.