Социал демократын залуучууд 25000 мод тарих ажлыг эхлүүлж байна
2022.05.05

Социал демократын залуучууд 25000 мод тарих ажлыг эхлүүлж байна

Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Учрал дараах мэдээллийг бичжээ. Социал демократ Монголын залуучуудын холбооны залуучууд бид Монгол улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөнд нэгдэж дэргэдээ эко клуб байгууллаа.

Клуб маань эхний ээлжинд 21 аймаг 9 дүүргийн хэмжээнд 25000 мод тарьж төгөл үүсгэхээр төлөвлөж байна. Дэлхийн хот, мужуудын 20-45 хувийг ногоон байгууламж эзэлдэг. Харин Монгол улсын нийт газар нутгийн 80 орчим хувь буюу 120.3 сая га талбай цөлжилтөд өртөөд байна.

Тиймээс бид уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг бодит үр дүн гаргаж, ногоон орчныг нэмэгдүүлэх хэрэгтэй. Үүнд залуучууд та бүхний оролцоо чухал учир хамтран ажиллаж манлайлал үзүүлэхийг хүсье.
Бид төрсөн эх нутгаа цөлжилтөөс аварч ирээдүй хойч үедээ ногоон орчныг үлдээж чадна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn