2022.04.23
Эх дэлхийгээ хайрлая
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хэмжээний хөтөлбөрт Оюуны өмчийн газар нэгдэн 1400 гаруй хайлаас мод тарив. Эх дэлхийн өдөр /2022.04.22/ тохиосон энэхүү өдөр Оюуны өмчийн газрын нийт ажилтан, алба хаагчид гар бие оролцлоо.
Мөн Баянзүрх дүүргээс зохион байгуулсан хаврын их цэвэрлэгээг дэмжин Оюуны өмчийн газрын эргэн тойрон дахь хог, унасан навч, хатсан өвс, шороо зэргийг цэвэрлэн оролцов.