
2022.05.04
Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагын бага хуралд Б.Бат-Эрдэнэ сайд оролцлоо
Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагын 2 дугаар бага хурал боллоо. Энэ үеэр Монгол Улсад 1,000,000 ам.долларын дэмжлэгийг үзүүлж, "Тэрбум мод" төслийг хэрэгжүүлэхэд санал нэгдлээ.
Тус хуралд Монгол талыг төлөөлж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ оролцлоо. Тэрээр Монгол Улсын хувьд ойн санг нэмэгдүүлэх Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилга болох "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн болон Монгол Улсын Засгийн газар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг танилцуулсан байна.
Түүнчлэн гишүүн орнууд өөрсдийн улс дахь туршлагыг хуваалцахаас гадна гишүүн орнуудын хамтын ажиллагааг сайжруулах, хамтын төсөл хэрэгжүүлэх талаар хэлэлцлээ.

Сэтгүүлч
Сэтгүүлч Э.Намуунаа namuunaa@vip76.mn