2022.05.12

Ц.Даваасүрэн: Хөвсгөл аймгийн Мөрөн хотын зургаадугаар хорооны технологийн асуудлыг хэзээ шийдэх вэ?

УИХ-ын чуулганы /2022.05.12/-ны өдрийн хуралдаанаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

Сүүлийн үед сайд нар хуралд суухгүй байна. дэд бүтцийн яамыг нэгтгээд өгөх ёстой байсан. Долоо хоногийн өмнө гэр хороолол руу бохирын шугам татахгүй гэж шийдсэн. Гэтэл өнөөдөр эсрэгээрээ орж ирж байна, энэ бол танай сайд хэлэлцүүлэгт орж ирээгүйгээс үүдэлтэй. Миний хувьд 2010 оноос хойш Мөрөнгийн гэр хорооллын цэвэр ус, бохирын мөнгийг танай яамны багцад тогтмол тавьж ирсэн. Та нар зураг төсөв хийж, компани шалгаруулсан, зарим нь ажилладаг, зарим нь ажилладаггүй. Нэг давуу тал нь Мөрөн хот аймгуудын дунд цэвэр усны  шугамтай аймаг болсон.Гэхдээ айлуудынх ажилдаггүй.

Тухайн үед 6-р хорооны ажлыг Аляскийн технологийг ашиглалаа гэж байсан. Гэтэл өнөөдөр сайд нь миний үед хийгдээгүй "заваан юм болжээ" гэсэн.Яагаад тавиад өгсөн мөнгөөр сайн ажил хийхгүй байна. Хүмүүс намайг хийсэн мэтээр ойлгож байна. Одоо ашиглахгүй байгаа хүмүүстээ хариуцлага тооцооч. Яагаад улсын комисс хүлээж авсан бэ.Танай сайд надад хамаагүй гэж хэлээд байна. Ингэж болохгүй үргэлжлүүлээд хийх ёстой. Мөрөнгийн шугам, сүлжээг хэзээ янзлах вэ.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn