2019.12.05

А.Сүхбат: Усны үнийн асуудал дээр ямар бодлого барьж байгаа вэ?

Улсын их хурлын чуулганы өнөөдрийн /2019.12.05/ нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын дөрвөн гишүүнээс  2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Сүхбат

Усны яам агентлаг гэж байхгүй усны бодлого алдагдсан. Монгол улс жилдээ ямар хэмжээний ус хэрэглэдэг вэ? гэдгийг мэддэг хүн нэг ч байхгүй. Ганц Улаанбаатар хот биш 21 аймаг 330 суманд усны асуудал хүнд байгаа. Усны тухай хууль батлагдсанаар усны хатуулагын талаарх асуудал шийдэгдэх үү? 

Том гол мөрнийг дагасан хөв цөөрөм байгуулах иймэрхүү боломж бодлого байгаа юу? Мөн усны үнийн асуудал дээр ямар бодлого барьж байгаа вэ?