8-р сургуулийн өргөтгөлийн шинэ барилна нь хөл бөмбөгийн талбайтай байна
Эрдэнэт хотод 2023 онд ашиглалтад орох 8-р сургуулийн шинэ өргөтгөл ашиглалтад орно. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Батлут хэлэхдээ "Иргэд одоо байгаа талбайг буулгаж байгаад бухимджээ. Хөлбөмбөгийн шинэ, орчин үеийн талбай хийгдэнэ. Сурагчдыг харьяаллын дагуу хамруулах хэрэгтэй гэх байр суурийг дэмжиж байна" гэв.
2022 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Лаборатори 8-р сургуулийг 320 хүүхэд хүлээн авах хүчин чадлаар өргөтгөх барилгын ажил эхэлнэ. Барилга 2023 онд бүрэн ашиглалтад орно. Уг ажилд нийтдээ 7.4 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд 2022 онд 1 тэрбум төгрөг нь батлагдсан. 8 дугаар сургууль нь 1975 онд ашиглалтад орж байсан юм.
2021-2022 оны хичээлийн жилд хичээллэх зориулалтын 17 танхимтай тус сургуульд, 37 бүлгийн 1420 сурагч хичээллэж, бүлэг дүүргэлт бага ангид 46, дунд ахлах ангид 38 байна. Өөрийн үндсэн хичээллэх анги, танхимгүй 3 бүлэг 3-р ээлжид хичээллэх нөхцөл бий болсон. Хичээлийн бус цагаар сурагчдыг хөгжүүлэх нэмэлт хичээл явуулахад зориулан сургуулийн коридорын хэсгүүдийг битүүлэн анги танхим, болгон ашиглаж байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Э.Намуунцэцэг namuunaa@vip76.mn