2022.03.21

УИХ-ын гишүүн Д.Батлут Орхон аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөлтэй уулзлаа

Уулзалтын үеэр 2022 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Лаборатори 8-р сургуулийг 320 хүүхэд хүлээн авах хүчин чадлаар өргөтгөх, 3-р сургуулийн байрыг буулгаж спорт заалны хамт 960 хүүхдийн сургууль шинээр барих ажил эхлэхээр болсонд олон хүн талархалтай байгаагаа илэрхийллээ.

Мөн Үйлдвэрчний эвлэлийнхэн зарим салбарын цалин хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, үнийн өсөлт, зарим хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг олон үнэтэй санал хэллээ. Тэрээр “УИХ-ын түвшинд та бүгдийн дуу хоолой болж саналуудыг тань уламжлах болно” хэмээлээ.