Орхон аймгийн Бүсийн Оношилгоо Эмчилгээний төв Компьютер томографийн аппараттай боллоо
2021.12.28

Орхон аймгийн Бүсийн Оношилгоо Эмчилгээний төв Компьютер томографийн аппараттай боллоо

Орхон аймгийн Бүсийн Оношилгоо Эмчилгээний төв улсын төсвийн 1.3 тэрбум төгрөгөөр Компьютерт томографийн аппараттай боллоо.

Ингэснээр 13А,Б маягтаар Улаанбаатар хот болон ижил төстэй орон нутгийн эмнэлгийг зорих иргэдийн тоо буурна. Тус аппарат тархины гэмтэл, цус харвалт, хэвлий, цээжний бүх төрлийн оношилгоо, шинжилгээг хийж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд хүргэнэ.

Энэ нь SIEMENS HEALTHINEERS үйлдвэрлэгчийн SOMATOM go.Now загварын 32 зүсэлттэй Компьютерт томографийн аппарат юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn