
2025.07.04
ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчид сайдыг Батлан хамгаалахын сайд Д.Батлут хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Батлут 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Алексей Николаевич Евсиковыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Батлан хамгаалахын сайд Д.Батлут хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны ажил, арга хэмжээ амжилттай хэрэгжиж байгааг цохон тэмдэглэв.
Цаашид Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны нэгэн чухал бүрэлдэхүүн болох батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, шинэ шатанд гаргахад Элчин сайдтай нягт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.
Элчин сайд А.Н.Евсиков Батлан хамгаалахын сайдтай биечлэн уулзаж байгаадаа талархал илэрхийлж, хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн боломж байгааг дурдан үүний төлөө идэвх санаачилгатай ажиллахаа харилцан илэрхийлэв.