ОЮУНЛАГ ХОЙД БҮС ТӨСЛИЙН ХҮРЭЭНД "ОЮУНЫ БЭЛЭГ-2025" НОМЫН АЯН ЭХЭЛЛЭЭ
2025.05.13

ОЮУНЛАГ ХОЙД БҮС ТӨСЛИЙН ХҮРЭЭНД "ОЮУНЫ БЭЛЭГ-2025" НОМЫН АЯН ЭХЭЛЛЭЭ

ОРХОН АЙМАГ ДАХЬ АЖЛЫН АЛБАНААС ОЮУНЛАГ ХОЙД БҮС ТӨСЛИЙН ХҮРЭЭНД "ОЮУНЫ БЭЛЭГ-2025" НОМЫН АЯН ЭХЭЛЛЭЭ.

Тодруулбал, аяны хүрээнд “Нэг ахмад-Нэг ном” хандивлаж байгаа бөгөөд хандивт цугласан номуудаа Хойд бүсийн EБС-ийн сурагчдад Оюуны бэлэг болгож түгээх зорилготой юм.

Аянд Орхон аймгийн ахмадын хороо, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ахмадын зөвлөл, БОЭТ-ийн ахмадын зөвлөл, Оюут баг, Уртын гол баг, Цагаанчулуут баг, Рашаант баг, Малчин баг, Баянцагаан баг, Зэст баг, Бүрэнбүст баг, Уртбулаг баг, Бүрэнбүст багуудын ахмадын зөвлөлүүд тус тус нэгдээд байна. Ажлын албанаас Ахмад настны тухай хууль, Амьдралын чанар тулгамдсан асуудал, Наран мандах амьдралын алтан хэлхээ зэрэг сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулж байна.