
Америкийн соёл мэдээллийн төв Орхон аймагт байгуулагдсаны нэг жилийн ой өнөөдөр тохиож байна.
Америкийн соёл мэдээллийн төв Орхон аймагт байгуулагдсаны нэг жилийн ой өнөөдөр тохиож байна. /2025-04-24/
УИХ-ын Д.Батлут хэлэхдээ, Яг жилийн өмнө АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албаны дарга John Brown-ыг Төрийн ордонд хүлээн авч, уулзах үеэр Америкийн Соёл Мэдээллийн төвийг Эрдэнэт хотод байгуулах саналыг тавьж ажил хэрэг болгож байлаа. Тус төв өнөөдөр үйл ажиллагааны тайлан мэдээллээ иргэд, оролцогчид, сурагч хүүхдүүддээ танилцуулж нэг жилийн ойгоо тэмдэглэж байна. Америк соёл мэдээллийн төвд сар бүр тогтмол 7-10 хөтөлбөр хэрэгждэг бөгөөд жилийн хугацаанд 18887 иргэн үйлчлүүлжээ. Эрдэнэт хотын залуучуудад чиглэсэн боловсрол, соёлын салбарт хийгдсэн сайн хөрөнгө оруулалтын нэг болж чадсанд баяртай байна гэв.

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан