
2022.05.02
Өрх толгойлсон эмэгтэйд гэр хандивлалаа
УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн Ажлын албаныхан Баянзорх дүүргийн 19-р хороонд амьдардаг өрх толгойлсон 3 хүүхдийн ээжид өөрсдийн зүгээсээ хандив босгож өргөө цагаан гэр бэлэглэсэн сайхан мэдээг дуулгахад таатай байна.
Э.Бат-Амгалан "Аливаа зүйлийг хийхэд итгэл, сэтгэл, мэдрэмж 3 чухал шиг залуус маань тусламж хэрэгтэй байгаа нэг ч гэсэн иргэнд хүрч, сэтгэл гарган ажиллаж байгааг хараад бахархаж байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай" гэсэн юм.

Сэтгүүлч
Сэтгүүлч Э.Намуунаа namuunaa@vip76.mn