2022.05.04
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны оршин суугч иргэдтэй уулзлаа
Тус 6 дугаар хороо нь нийт 2900 өрхийн 10200 орчим хүн амтай бөгөөд 18-35 насны 4500 иргэнтэй. Тус хороонд 50 дугаар сургууль, 108, 74 дүгээр цэцэрлэгүүд үйл ажиллагаа явуулдаг. Иргэдийн төлөөлөлтэй уулзаж ярилцан санал хүсэлтийг нь сонслоо.
Иргэдийн зүгээс:
- - Улаанбаатар хотод хамгийн их тулгамдаж байгаа төвлөрлийг сааруулах нь чухал.
- - Чингэлтэй дүүрэгт баригдах гэж байгаа Түлэнхийн төвийг заавал бариулах.
- - Хуучин барилгуудыг нурааж шинэ барилга барих замаар газар чөлөөлж дахин төлөвлөлт хийх.
- - Шилтгээн-61 СӨХ-өөс 60.1, 60.2 дугаар байрнуудын ашиглалтанд ороод 10 гаруй жил болж байгаа ч чанар маш муу баригдсан. Бид мэргэжлийн хяналтын дүгнэлт гаргуулсан боловч насжилт бага барилга гээд засвар үйлчилгээнд хамруулахгүй байна. Зундаа эдгээр байрны доод давхарт хөрсний ус гараад эхэлчихдэг учраас уг асуудлыг шийдвэрлүүлж өгөхийг хүссэн.
- - Шинэ-47 СӨХ-ийн 35 дугаар байрны авто машины зогсоолын асуудал хүнд байна. Урд талын ногоон байгууламжийг машин зогсоол болгох.
- - 5 дугаар хорооны ихэнх байрнуудын гаднах талбайд машины зогсоолгүй учраас уг асуудлыг шийдвэрлэх.
- - Сандэй-21 СӨХ-ийн Лифт ажиллахгүй удаж байна. Тиймээс лифтны асуудлыг шийдвэрлэх.
- - 44 дүгээр байр 2005 оноос хойш засвар үйлчилгээ хийгдээгүй. Дахин төлөвлөлтөөр баригдах байсан боловч мэргэжлийн хяналтын газраас 7 давхараас дээш барилга барьж болохгүй гэсэн шийдвэр 2 удаа гарч засвар үйлчилгээ хийж чадахгүй байгаа. Яаралтай засвар үйлчилгээ хийхгүй бол уг барилга нурах хүртэл аюулд хүрээд байна. Энэ асуудлыг холбогдох байгууллагуудад хандаж шийдвэрлүүлэх.
- - 34, 72 дугаар байранд дээвэр, фасадын засварын ажил зайлшгүй хийх шаардлагатай учир 2023 оны төлөвлөлтөнд оруулж өгөхийг хүссэн.
- - 2 настай хүүхдүүдийг цэцэрлэгт авахгүй хассан асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх.
- - 108 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн шинэ баригдах 240 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил эхлээгүй байгаатай холбогдуулан намар хүүхдүүдээ хаана хамруулах вэ, өргөтгөлийн барилгын ажлыг хурдан эхлүүлэх. Мөн 150 ортой хүүхдийн цэцэрлэг барихад анхаарал хандуулах.
- - Авто машины зам барихдаа туршлагатай компаниар бариулмаар байна. Нэг урсгалтай замыг хоёр урсгалтай болгохгүй бол түгжрэлийн асуудал хүнд байна.
Ж.Сүхбаатар гишүүн уулзалтын дараа 6 дугаар хорооны Засаг дарга Э.Ачбаяртай хамт Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа 60.3 дугаар байрны дээвэр фасадны ажлын явцтай танилцсан юм.
Иргэдийнхээ хэлсэн санал хүсэлтийн дагуу цаашид миний бие болон манай Ажлын алба анхаарч ажиллах болно. гэдгээ илэрхийллээ.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn