Б.Энхбаяр: Асуудлыг нээлттэй хэлэлцэх ёстой юм байна
УИХ-ын 4 гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх Ерөнхий прокурорын хүсэлтийг ХААЛТТАЙ хэлэлцэж буй хуралдаанаас төрсөн сэтгэгдэл, байр сууриа УИХ-ын гишүүн Б.Энхбаяр илэрхийллээ.
Тэрээр "Асуудлыг НЭЭЛТТЭЙ хэлэлцэх ёстой юм байна. Улсын Ерөнхий прокурор АЛБАНЫ НУУЦ-ын тамгатайгаар УИХ-д хүсэлтээ ирүүлсэн учраас нээлттэй хэлэлцэе гээд ч хуулиар боломжгүй байгаад байна. Хаалттай байдлаас үүдэж хардлага(хулгайчийг хаацайлж буй эсэх, хилсээр хонгилдож буй эсэх) даамжираад байна. Миний итгэл үнэмшлээр тэнд ард түмнээс нууцлаад байх зүйл алга. Хэрэг хийсэн гэх үйл баримт харагдахгүй байвал хүний нам байсан ч хонгилдуулахгүй хамгаална. Хэрэг хийсэн гэх үйл баримт байвал өөрийн нам байсан ч хамгаалж хаацайлахгүй гэсэн хатуу итгэл үнэмшилтэй байгаа. Хаалттайгаар хэлэлцчихээр нээлттэй байр суурь илэрхийлэх эрх хязгаарлагдаж байна. Юм ярихаар өөрөө ял шийтгэгдчих болохоор. Ард түмэн ба ард түмний төлөөллийн дээд байгууллага-УИХ-ын итгэлцлийг үгүй хийх ийм сөрөг дагавартай учраас цаашид Ерөнхий прокурор НУУЦ-аар биш ИЛ-ээр асуудлаа оруулж ирж байх ёстой юм байна" гэжээ.
Сэтгүүлч
Сэтгүүлч Э.Намуунцэцэг namuunaa@vip76.mn