
2022.04.25
Туул голын ойр орчмыг цэвэрлэлээ
Баянзүрх дүүргээс санаачилсан хаврын их цэвэрлэгээнд УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан болон түүний ажлын албаныхан нэгдэж туул голын ойр орчмыг /2022.04.24/-нд цэвэрлэлээ.
Орчин үеийн залуус нийгэмд тулгамдсан асуудлыг бусдад найдаад орхих биш хамтдаа зүтгэж шийдлийг бий болгодог болсон. Энэ чанарыг бид бүх чадлаараа дэмжиж, түлхэж өгөх хэрэгтэйг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан онцолсон юм.