2022.04.21
Иргэдийн чөлөөт цаг өнгөрүүлэх газрын судалгааг хийж дууслаа
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас иргэддээ зориулан зугаалж, чөлөөт цагаа гэр бүлээрээ өнгөрөөх газрын судалгааг хийж дуусгалаа. БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ "Иргэд маань зугаалах, чөлөөт цагаа өнгөрөөх, гэр бүлээрээ алхчих газар дутмаг байгаа. Ихэнх газрыг мөнгөтэй, эрх бүхий, хувь хүмүүс авч тойруулан хашаа барьж иргэдийн уулруу гарах замыг хүртэл хаасан. Нийтийн эрх ашгийн төлөө бид ажиллана гэдгээ илэрхийлж байна.
Богдхан уулын дархан цаазат газарт нийт 4 байрлалд 11 га газрыг төлөвлөлөө:
- Зайсангийн аманд - 1,8 га
- Богинын аманд - 5,1 га
- Хүүшийн аманд - 2,2 га
- Нүхтийн аманд - 1,9 га газар
Тус газарт БОАЖЯ хувийн хэвшил, олон улсын байгууллага, дүүрэгтэй хамтран санхүүжилт олохоор ажиллаж эхэллээ. Газрыг БОАЖЯ нэр дээрээ байлгах бөгөөд зөвхөн иргэдэд зориулсан цэцэрлэгт хүрээлэн, амралт чөлөөт цагийн бүсийг байгуулах болно. Цаашдаа улс орон даяар хийнэ.