2022.01.12

Ц.Мөнхцэцэг: МҮОНРТ бол олон нийтийн эрх ашигт үйлчлэх байгууллага

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2022.01.12/ хуралдаанаар “Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:

МҮОНРТ бол олон нийтийн эрх ашигт үйлчлэх байгууллага. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигч хоёр гишүүнээс асуулт асууя.

Үндэсний зөвлөл нь олон нийтийн телевизийн бодлого боловсруулдаг, бодлого нь хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт тавьдаг, эрх мэдэл өндөр байгууллага. Олон нийтийн радио, телевизийн хуульд зааснаар олон нийтийн телевизийн бодлого нь хүний эрх, ардчилал, эрх чөлөө, үндэсний соёл, уламжлал, нийгэм дэх олон байдал, үзэл баримтлал зэргийг төлөөлж, нийгмийг соён гэгээрүүлэхэд чиглэсэн нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэх ёстой.

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчид нийгмийг соён гэгээрүүлэх чиглэлд ямар бодлого барьж ажиллах вэ?

Түүний асуултад Үндэсний зөвлөлд нэр дэвшигчид хариуллаа.