Б.Энхбаяр: Ж.Сүхбаатар гишүүнийг түр хорооны даргад нэр дэвшүүлэх хүсэлтэй байна
Хянан шалгах түр хорооны өнөөдрийн /2022.04.20/-ны хуралдаанаар /Монгол Улсын Хөгжлийн банкны асуудал хариуцсан Түр хорооны даргыг томиллоо. УИХ-ын гишүүд саналаа хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд анх удаа Хөгжлийн банкны хяналт шалгах түр хороог байгуулж байна. Энэхүү Түр хорооны даргад намайг нэр дэвшүүлсэн Т.Доржханд гишүүнд баярлалаа. Миний хувьд хорооны даргад нэр дэвшихгүйгээр бүрэлдэхүүнд нь орж ажиллах хүсэлтэй учраас нэрээ татаж байна.
Үндсэн хуулийн өөрчлөлт болон УИХ-ын Хянан шалгалтын хуулийн ажлын хэсгийг ахалж ажилласан Ж.Сүхбаатар гишүүнийг нэр дэвшүүлэхийг дэмжиж байгаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байсан туршлагатай. Тэрээр шударга, зарчимч нэгэн. Нам үл харгалзан тэмцэнэ гэдэгт итгэж байгаа. Миний бие ч мөн дэмжиж ажиллах болно.
Холбоотой мэдээ
2024.11.22
2024.11.20
2024.11.14