2022.04.20

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Хянан шалгах түр хорооны даргаар сонгогдлоо

УИХ-ын Хянан шалгах түр хорооны хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлаар хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

УИХ-д хамгийн олон сонгогдсон гишүүдийн нэг бол Б.Бат-Эрдэнэ гишүүн. Түүний хэлсэн саналыг дэмжиж байна.Хөгжлийн банкны асуудлаар байгуулагдсан Хянан шалгах түр хорооны даргаар сонгогдлоо. Ц.Мөнхцэцэг гишүүнд талархаж байна. Манай түр хороонд авлигын эсрэг бүлэг бий.Манай бүлгийн гишүүд чиглэл, чиглэлээр сайн ажиллаж байна. 

Тухайлбал Доржханд гишүүн УИХ-д суудалтай намын даргын хувьд Монголын төрийг бэхжүүлэх чиглэлд идэвхтэй ажиллаж байна. Ц.Мөнхцэцэг гишүүн улс төрийн нам бусад асуудлаар идэвхтэй ажиллаж байгаа. Б.Энхбаяр гишүүн хууль шүүхийн шинэчлэл, төрийн өмч, газрын гэх зэрэг олон асуудалд анхаарал хандуулан ажиллаж байна. Хөгжлийн банкны асуудлыг шалгахад банк санхүүгийн мэдлэг хэрэгтэй Э.Батшугар гишүүн орж ирж байна. Л.Мөнхбаатар гишүүн хуульч хүн, парламентын мөрдөн шалгалт гэдэг ойлголтыг бид Хянан шалгах түр хороо гэдэг Монголын жоохон онцлогтойгоор ҮХНӨ-ийг хийхэд оруулж өгсөн.

УИХ-ын хянан шалгалтын хуульд оруулсан. Орчин үеийн жишигт парламентыг аваачих, төлөвшүүлэх гол зүйл. УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын хянан шалгах механизмыг орчин үеийн сонгодог парламентын түвшинд хүргэхээр онцгой анхаарал хандуулж ажиллаж байгаа.

Энд тамгын газрын болон эрдэмтэн, судлаач нар байна, энэ хүмүүстэй хамтарч ажиллах хэрэгтэй. Парламентын түүхэнд анх удаа хянан шалгах механизмыг байгуулж байна. Өмнөхөөсөө юугаараа ялгаатай вэ гэхээр, УИХ, Байнгын хороо хяналтаа гаргадаг байсан.Энэ удаагийн онцлог нь бодсон санаснаа ярихаас илүү нотлох баримтан дээр суурилж байгаагаараа онцлог. Яг л мөрдөн байцаах,шүүх дээр нотлох баримтыг тал бүрээс нь ярилцаж, цуглуулж, үнэлдэг үүнтэй адил. гэрч, шинжээчийг ашигладаг. Энд зөвхөн УИХ-ын гишүүдийн саналаас гадна хянан шалгах шаардлагатай бол ажиллуулна, гэрчийг дуудна, нотлох баримтыг тал бүрээс нь ярина үүгээрээ өмнөхөөс ялгаатай.

Нотлох баримт хангалтгүй бол нэмж олно.Энэ чиглэлд анхаарч ажиллана. Хэрэгжилт, үр дүн, зээл олголт,эргэн төлөлтийн асуудал байгаа. Бүх түвшинд хамтарч ажиллах ёстой. Бид хуулийн заагийг давахгүй байх ёстой. Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хийнэ.  Хагас мөрдөн байцаалтын шинжтэй, гэхдээ бид энэ үгнээс зайлсхийж байгаа.Хуулийн дагуу ажиллана. Шүдгүй арслан гэж ярьдаг гэхдээ шүдтэй арслан гэдгээ парламент харуулна. Энд нам хамаагүй, Монголын хөгжлийн эсрэг хулгайч гэж бий. Мөн АН-ын төлөөл болон оролцож байгаа Н.Ганибал, Ж.Батсуурь гишүүд бол аливаа зүйлд эрүүл саруулаар оролцдог Цаашдаа шаардлагатай зарим тохиолдолд цөөнхийн гишүүд түр хороог даргалахыг үгүйсгэхгүй.                               

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn