2022.04.13

Ц.Туваан: Засгийн газар эмийн дээд үнийг тогтоох ёстой, яагаад үнэ нь 10 дахин нэмэгдээд байна вэ?

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны /2022,04,12/-ны өдрийн хуралдаанаар төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, үр нөлөөний талаар Үндэсний аудитын газраас гүйцэтгэлийн аудит хийсэн тайланг сонслоо.

Дээрх асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: 

Эмний үнэ 5-15 дахин, 82 хувь өндөр гэж байна, хариулт авъя. Худалдаа эрхэлсэн газар байдаг, энэ газраар дамжиж ажлаа хийх хэрэгтэй. Ахмадуудын мөнгө эмний төлбөрт явж байна. Шаардлагатай бол чуулган дээр асуулга тавина. Уг нь эмийн үнэ нь дээр Засгийн газар дээд хязгаарын тавьдаг биз дээ. Гэтэл яагаад үнээ ингэж алдаад байна. Дараа нь Байнгын хороон дээр энэ асуудлыг нухацтай ярих хэрэгтэй. Энэ салбарт асуудал их байна. МХАҮТ болон хууль эрх зүйн асуудал дээр яамтай хамтарч ажиллая.   

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn