2022.04.12
Б.Саранчимэг: Эмийн талаар баримтлах бодлогын бичиг баримтыг шинэчлэх ажил яагаад хийгдсэнгүй вэ?
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны /2022,04,12/-ны өдрийн хуралдаанаар төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, үр нөлөөний талаар Үндэсний аудитын газраас гүйцэтгэлийн аудит хийсэн тайланг сонслоо.
Дээрх асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:
Эмийн салбар маш чухал салбар. Тайланг харлаа. Энэ тайлан нэгдүгээр сард гараад бусад салбартаа хүргэгдсэн гэж ойлгож байгаа. 2014 онд Эмийн бодлогын баримтлах бичиг баримт гараад 2018 онд хугацаа нь дууссан байна. Салбарын сайд яагаад тухайн үед нь оруулж ирээгүй вэ, одоо шинэчлэх үү? Хэрвээ шинэчлэх бол тогтвортой байдал хангах систем дээр ямар өөрчлөлт хийхээр төлөвлөж байгаа вэ.
Аудитын дүгнэлтэд төрөөс үндэсний эмийн үйлдвэрлэлийг дэмжихэд үр нөлөөтэй бодлого хэрэгжээгүй гэсэн байна. Энэ бол бодит дүгнэлт. Ковидын цаг хугацаанд хомстол үүссэн. Эм эмнэлгийн тухай хууль намрын чуулганаар орж ирнэ гэж байгаа. Энэ хүртэл эм, эмнэлгийн хэрэгсэл оруулж ирэхэд ямар ажил хийх вэ? Үнэ зах зээлийн ханшнаас маш өндөр байгаа, эмийн чанарын талаар шаардлага хангахгүй олон ажил байна. Чанарын лаборатори манайд хэр их байдаг вэ.
Түүний асуултад Эрүүл мэндийн сайд болон албаны бусад хүмүүс хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn