2022.04.12

Д.Батлут: Аудитын тайланд үндэслэн салбарын сайд ямар арга хэмжээ авах вэ?

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны /2022,04,12/-ны өдрийн хуралдаанаар төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, үр нөлөөний талаар Үндэсний аудитын газраас гүйцэтгэлийн аудит хийсэн тайланг сонслоо.

Дээрх асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Д.Батлут:

Манай эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмж нийлүүлэх ажил ганзагын бизнесийн хүрээнд ажил явж байна гэж харлаа. Хэрэглэгчдэд аюулгүй чанарын баталгаагаар хангасан эмийн бүтээгдэхүүнээр үйлчилсэн гэж үзэхгүй гэсэн дүгнэлт байна. Мөн ЭМД-ын санд ороогүй зарим эмийг өндөр үнэтэй жагсаалтад оруулсан гэсэн дүгнэлт байна. Энэ зөрчлийг арилгах ямар ажил хийх вэ. Энэ байдлаа таслан зогсоохгүй юм уу, Эм эмнэлгийн хэрэгслийн том агентлаг байгуулагдсан. Энэ газар энэ салбарын маркетингийн хийнэ гэж ойлгож байгаа, зөв үү. Дэлхийн зах зээл дээр ямар эм эмнэлгийн хэрэгсэл гарч байна, үүнийг шууд авдаг, чанартай эм, эмнэлгийн хэрэгсэлд анхаарч ажиллах байгууллага гэж харж байгаа.

Эм зүйч болон ажиллах хүчний дутагдал байгаа гэсэн байна.Цаг үеийн асуудлаар эмийн зарим эм нөөцгүй болсон байна. Үүн дээр яаж анхаарч ажиллах вэ. Иргэдэд зөв мэдээлэл хэрэгтэй. Энд нэг шинэ системийн талаарх мэдээлэл байна, миний хувьд энэ талаар сайн мэдэхгүй, анх удаа сонслоо. Иргэдийн хувьд ч адил байгаа байх.Энэ систем уг нь эм, эмнэлгийн хэрэгслийн талаарх бүх мэдээллийг авах боломжтой юм байна. Ямар өртгөөр, хэзээ нэвтрүүлсэн систем бэ.   

Түүний асуултад Эрүүл мэндийн сайд болон албаны бусад хүмүүс хариуллаа.    

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn