2022.04.12

Б.Баярсайхан: Манай улсад борлуулагдаж байгаа эмийн үнэ олон улсад худалдаалж байгаа эмнээс яагаад үнэтэй байна вэ?

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны /2022,04,12/-ны өдрийн хуралдаанаар төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, үр нөлөөний талаар Үндэсний аудитын газраас гүйцэтгэлийн аудит хийсэн тайланг сонслоо.

Дээрх асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:

Манай улсад борлуулагдаж байгаа эм Олон улсын жишигтэй харьцуулахад өндөр үнэтэй байна. Гаалийн Ерөнхий газрын мэдээнд үндэслэн судалгаа хийхэд импортоор орж ирсэн эмийн үнэ, зах зээлийн үнээс 10-80 хувь өндөр байна. Яагаад ийм өндөр байна вэ, чанар нь маш өөр байдаг. Эмийн сангуудад мэргэжлийн эмзүйч ажиллаж чадахгүй, хомстолтой байна. Эм ханган нийлүүлэх 388 байгууллагад 6184 эмзүйч ажиллах шаардлагатайгаас, 4648 нь мэргэжлийн,1538 нь мэргэжлийн бус хүмүүс ажиллаж байна.

Гэтэл иргэд эмийн санчаас зөвлөгөө аваад эмээ сонгодог. Энэ асуудалд яаж анхаарч ажиллах вэ. Бас өөр өөр программ хэрэглэж байгаатай холбоотой мэдээлэл зөрөөд байдаг юм биз дээ. Үүнийг шалгасан уу. Эм бэлдмэл бэлтгэж байгаа дотоодынхоо байгууллагыг тогтвортой үйл ажиллагаа явуулахад нь яаж дэмжиж ажиллаж байна вэ, Энэ гарсан аудитын дүгнэлтийн дараа засах, сайжруулах ямар ажил хийх вэ.       

Түүний асуултад Эрүүл мэндийн сайд болон албаны бусад хүмүүс хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn