
2022.04.07
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын сурагчидтай уулзлаа
Улирлын амралтаараа нийслэл хотод ирж их, дээд сургуулиудтай танилцан, сургалтад хамрагдаж буй Э.Оюунжаргал багштай Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЕБ-ын IV сургуулийн 11б ангийн сурагчидтай УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Ч.Ундрам нар уулзлаа.
Ж.Эрдэнэбат гишүүн ирэх жил оролцох ЭЕШ-даа бэлтгэн, суралцах орчин нөхцөлтэй танилцан амралтын хугацаагаа үр бүтээлтэй өнгөрүүлж буй сурагчдад сурлага, хөдөлмөрийн амжилт хүслээ.