Х.Нямбаатар: Нийслэлийн төр захиргааны байгууллагын ажилчид хандлагаа өөрчлөх шаардлагатай
2022.04.04

Х.Нямбаатар: Нийслэлийн төр захиргааны байгууллагын ажилчид хандлагаа өөрчлөх шаардлагатай

"Шударга ёсыг эрхэмлэе" зөвлөгөөн болж байна. 

Энэ үеэр Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Нийслэлийн төр захиргааны байгууллагад ажиллаж байгаа хүмүүс бүгд хандлагаа өөрчлөх шаардлагатай байна. Зөвшөөрөл лицензийн бичгийг заавал 30 хоногт гэхгүйгээр шийдэж болох тухай юм. Төр захиргааны байгууллагууд зарим үйл ажиллагаагаа хувийн аж ахуйн нэгжүүдэд шилжүүлэх хэрэгтэй.

Сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн хүртээмж, газрын алба, эрчим хүч, дулаантай холбоотой иргэдийн бухимдлыг төрүүлж буй олон асуудал бий. Төр, хувийн хэвшлийн тухай хуулийг Засгийн газраас УИХ-д өргөн барихаар болоод байна" гэлээ. 

Уг зөвлөгөөнд Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатараас гадна Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар болон бусад албаны хүмүүс оролцож, авлига, албан тушаалын гэмт хэргийн эрсдэлийг бууруулах, хүнд суртлыг багасгах чиглэлд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгөх юм байна.